Сэрэмжлүүлэг

content_12998634_1718133901802418_1669248118573637294_n.jpg

!!!СЭРЭМЖЛҮҮЛЭГ!!!
Ус цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээгээр 05 дугаар сарын 15-ны өдөр төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16, 17-ны өдөр нутгийн зүүн хагаст нойтон цас орж салхины хурд 26-28 м/с зарим үед 34 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч эрс хүйтрэн автозам, даваа цасанд хаагдах хальтиргаа гулгаа үүсэх зэргээр зам тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаанд хүндрэл учирч болзошгүй байна.

Иймд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

– Хүчтэй цасан шуурганы үеэр бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах
– Хүчтэй цасан шуурганы үеэр автозамд хальтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин түр хугацаагаар хязгаарлагдах зэрэг хүндэрлүүд үүсдэг тул хот хоорондын болон орон нутгийн замд гарахгүй байх
– Аян замд гаргахаас зайлсхийх, зайлшгүй гарах тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, дулаан хувцас, хоол хүнс, шаардлагатай эм тариа, бензин шатахууны нөөцтэй явах,

Цаг үеийн нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд Онцгой байдлын газрын 7036101, 7036105,
Мандал сум – 70367101,
Сайхан сум – 70368101,
Баянгол сум – 70369101 дугаарын утсанд мэдэгдэх.

scroll to top