Цасан болон шороон шуурга шуурч эрч хүйтэрнэ.

fRrPEIsbgeWmHmEYzam_tsas_shuurga.jpg

Малчид, ард иргэд, аж ахуй нэгжийн анхааралд Ус цаг уур орчы шинжилгээний газраас ирүүлсэн цаг агаарын урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээгээр 2020 оны 04 сарын 18-ны өдөр ихэнх нутгаар бороо, нойтон цас, 04 сарын 19-20-ны өдөр нутгийн зүүн хагаст, 21-ний өдөр төвийн аймгуудын нутаг, зүүн  аймгуудын нутггийн зарим газраар цас орж, салхины хурд 18-20 м/c хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтэрч авто зам, даваа цасанд хаагдах, хальтиргаа гулгаа үүсэх зэргээр зам тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаанд хүндрэл учирч болзошгүй байна.

Иймд:

– Хүчтэй цасан шуурганы үеэр бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах
– Хүчтэй цасан шуурганы үеэр автозамд хальтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин түр хугацаагаар хязгаарлагдах зэрэг хүндэрлүүд үүсдэг тул хот хоорондын болон орон нутгийн замд гарахгүй байх
– Аян замд гаргахаас зайлсхийх, зайлшгүй гарах тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, дулаан хувцас, хоол хүнс, шаардлагатай эм тариа, бензин шатахууны нөөцтэй явах,
Цаг үеийн нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд Онцгой байдлын газрын 7036101, 7036105,
Мандал-70367101,
Сайхан-70368101,
Баянгол-70369101, дугаарын утсанд мэдэгдэх.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top