СЭРЭМЖЛҮҮЛЭГ

91664971_1054384738269878_7495618934054322176_n.jpg

Хаврын хуурайшилтын үе эхэлж байгаатай холбогдуулан Онцгой байдлын газраас обьектын гал түймэр болон ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

Сэлэнгэ аймаг Орхон сум 2-р баг Хар нүдэн 5-р бригадын малчин Э нь шар өвс шатааж байгаад гал алдсаны улмаас хээрийн түймэр гарч, өвөлжөөний өтөг бууц шатаж байна гэх дуудлагаар Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 8 алба хаагч гарч ажиллан бүрэн унтрааж, Орхон сумын байгаль хамгаалагч Ж.Энхбаярт хүлээлгэн өглөө. 

Иргэн таны санамсар болгоомжгүй нэг үйлдлээс болж үлэмж хэмжээний хохирол учирч болзошгүйг анхаарна уу.

Гал түймэр гарсан тохиолдолд Онцгой байдлын газрын 7036101, 7036105, Мандал сум 70367101, Сайхан сум 70368101 Баянгол сум 70369101 дугаарын утсанд мэдэгдэнэ үү.

scroll to top