СЭРЭМЖЛҮҮЛЭГ

olloo_mn_1476496063_tsas.png.jpg

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 03 дугаар сарын 24-өөс 25-ны шилжих шөнө ихэнх нутгаар цас орж, салхи  18-20м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч хүйтний эрч чангарч автозам, даваа цасанд хаагдах, хальтиргаа гулгаа үүсэх зэргээр зам тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаанд хүндрэл учирч болзошгүй байгаа тул иргэд, малчид, ард иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

  • Хүчтэй цасан шуурганы үеэр бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлэх
  • Хүчтэй цасан шуурганы үеэр автозамд хальтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин түр хугацаагаар хязгаарлагдах зэрэг хүндрэлүүд үүсэх тул хот хоорондын болон орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээнд онцлон анхаарах.
  • Сум, багаас алслагдсан айл өрх, отор нүүдлээр яваа малчдад шаардалагатай тохиолдолд үзүүлэх эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээнд бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллахыг анхааруулж байна.
scroll to top