ГОЛ, МӨРӨН, НУУРЫН МӨСӨНД ЦӨМРӨХ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЦГЭЭЕ

01.jpg

Сэлэнгэ аймгийн нутгаар урсан өнгөрдөг Орхон, Хараа, Ерөө голууд, Сэлэнгэ мөрөн 2019 оны өвөл аюулгүй түвшинд хүртэл хөлдөөгүй, 2020 он гарсаар агаарын хэм дулаарч гол мөрний мөсний зузаан нимгэрч, эрэг дагуу харзлан урсаж мөсөн дээгүүр автомашинтай болон явганаар зорчиход эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байна.

            Иргэд олон нийтэд гол мөрний мөсний зузаан аюулгүй түвшинд хүрч хөлдөөгүй, эрсдэлтэй байгаа талаар санамж, сэрэмжлүүлэгийг бүх төрлийн арга, хэлбэрээр хүргэж байгаа боловч иргэд өөрсдийн хэнэггүй, хариуцлагагүй байдлаас болж гол мөрний мөсөнд цөмөрч эд хөрөнгөөрөө хохирох цаашлаад амь насаа алдах эрсдэл өндөр байсаар байна.

            Гол мөрний мөсөнд цөмрөх эрсдлээс урьдчилан сэргийлэх аюулгүй байдлыг хангуулах зорилгоор Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн бүрэлдэхүүн эрсдэл бүхий газруудад болон голын эрэг дагуу өдөр бүр эргүүл хяналтын ажлыг зохион байгуулан иргэдийн аюулгүй байдлыг хангах, зөвлөмж өгөх ажлыг тасралтгүй зохион байгуулан ажиллаж байна.

            Иймээс иргэд та бүхэн ухамсартай, хариуцлагатай байж өөрсдийгөө болон гэр бүлийн гишүүдээ эрсдэлт нөхцөлд оруулан зам товчлох нэрийдлээр гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

scroll to top