ИРГЭНИЙ ХАМГААЛАЛТЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

9X1A0829har.jpg

Монгол Улс 1990 оноос эхлэн жил бүрийн 3 дугаар сарын 1-ний өдрийг “Иргэний хамгаалалтын өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Энэ жилийн хувьд Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагаас “Иргэний хамгаалалт, өрх бүрт анхны тусламж үзүүлэгчтэй байх” уриалгыг гишүүн орнуудын хүрээнд дэвшүүлээд байгаа юм. Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагад 57 улс гишүүнээр,  17 ажиглагч улс, 23 улс холбоотон орон гэсэн статустай байдаг. Харин Монгол Улс  1992 онд ажиглагч гишүүнээр, 2002 онд жинхэнэ гишүүнээр элсэж, 2011 онд гүйцэтгэх зөвлөлийн гишүүн улс болсон юм.  Түүнчлэн Олон улсын иргэний хамгаалалтын тусламжийн тухай конвецид 2004 онд нэгдэн орсон байна. “Иргэний хамгаалалт, өрх бүрт анхны тусламж үзүүлэгчтэй байх” урианы хүрээнд  Онцгой байдлын газар “Улаан загалмайн” байгууллагаас олон нийтэд анхны тусламж үзүүлэх зааварчилгааг сурталчлан, анхны тусламжийн талаарх иргэдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх чиглэлээр тэмдэглэн өнгөрүүлж байна.

scroll to top