Сэрэмжлүүлэг

87847452_482850325992522_8596583308748390400_n.jpg

Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум Бор гүвээ 5 дугаар баг 34-р точка гэх газар иргэн С Орхон голын мөсөн дээгүүр зорчиж байгаад цөмөрсөн гэх дуудлагын дагуу Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж мөсөнд цөмөрсөн тээврийн хэрэгслийг гаргаж тухайн иргэнд хүлээлгэн өглөө. Иймд иргэд та бүхэнд цаг хожих, зам товчлох нэрийдлээр гол мөрөн дээгүүр зорчихгүй байх, мөн баяр амралтын өдрүүдэд золгуут хийж хулгайн замаар зорчиж өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байхыг Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

Цаг агаар эрчимтэй дулаарч байгаа энэ үед мөсөн дээгүүр тээвэр хийх явцад мөс цөмрөх эрсдэл өндөр байгаа тул иргэд та бүхэн мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюултай хэмжээнд хүрч нимгэрсэн, харзтай, халиа гүйсэн,  цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох, мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг анхааруулж байна.

scroll to top