Хяналт шалгалтын ажил зохион байгууллаа.

027-1.jpg

Монгол Улсын Шадар Сайдын баталсан “Гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалтын удирдамж, Онцгой байдлын ерөнхий газрын гамшгаас урьдчилан сэргийлэх газрын даргын 2020 оны 10/284 дүгээр үүргийн дагуу Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, сумын Тамгын газар, Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн ажилтангуудыг татан оролцуулж хүүхдийг ахуйн осол, гэмтлээс хамгаалах, гэр, орон сууцны гал түймрээс урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй орхихгүй байх чиглэлээр ухуулга сурталчилгаа материал тарааж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

scroll to top