Аймгийн Онцгой комисс хуралдлаа.

IMG_0413.jpg

Сэлэнгэ аймгийн Онцгой комисс 2020 оны 01 сарын 27-ны өдрийн 17:00 цагт хуралдаж шинэ коронавирусын халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлж, цаашид тулгамдаж буй асуудлаар хэлэлцэж нэн тэргүүнд шаардлагатай шийдвэрүүдийг гаргалаа.

Аймгийн Онцгой комиссын хуралдаанаас төрийн байгууллагууд, мэргэжлийн байгууллагуудад Улсын Онцгой комиссын 01 тоот хурлын тэмдэглэлээр өгсөн үүргийг хэрэгжүүлж ажиллах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэл өгч сум, аж ахуй нэгж байгууллагуудад аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргын албан даалгавар гаргаж хүргүүллээ.

scroll to top