СЭЛЭНГЭ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН 2020 ОНЫ БИЕ БҮРЭЛДЭХҮҮНИЙ СУРГАЛТ БЭЛТГЭЛИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЯВАГДЛАА

01-4-scaled.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын даргын “2020 оны сургуулийн жилд сургалт бэлтгэлийг зохион байгуулах тухай” 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/416 тоот тушаалын дагуу бие бүрэлдэхүүний сургалтын цаг сэдвийн төлөвлөгөө, сургалтын хөтөлбөрийг боловсруулан, Онцгой байдлын газрын даргын  “2020 оны сургуулийн жилийн төлөвлөгөө, хөтөлбөр батлах тухай” А/05 тоот тушаалыг гаргуулан хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагааг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын хэмжээнд 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа.

            Хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагааг Онцгой байдлын газар, Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах,аврах 36, 19, 40, 61 дүгээр ангиуд, Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн анги, Эрэн хайх, аврах ангийн нийт бие бүрэлдэхүүн 11:00 цагт тус тусын орон нутагт хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа нэгэн зэрэг эхлүүлэв.

            Хичээлийн жилийн нээлтийн арга хэжмээнд төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэх, ОБА-нд шинээр томилогдсон алба хаагчдаар тангараг өргүүлэх ёслолын арга хэмжээг зохион явуулсан бол нийт алба хаагчдын дунд, ширээний теннис , дартсын тэмцээнүүдийг зохион явууллаа.

scroll to top