УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

01-2.jpg

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын удирдах ажилтны сургалт зөвлөгөөнийг “ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН 2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОДЛОГО-ЗОРИЛТ” сэдвийн доор 2 өдрийн хугацаанд зохион явууллаа.

            Сургалт зөвлөгөөнөөр ОБЕГ-аас 2020 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэх Онцгой байдлын газраас 2020 онд дэвшүүлэх зорилтыг тодорхойлох чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулан хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийх аргачлал зэрэг сэдвүүдээр сургалт зохион явууллаа.

            Сургалт зөвлөгөөний төгсгөлд Онцгой байдлын газрын удирдах бүрэлдэхүүн газрын даргатай 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө байгуулан баталгаажууллаа.   

            Удирдах ажилтны сургалт зөвлөгөөнд 38 офицер бүрэлдэхүүн хамрагдлаа.

scroll to top