УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ДУНД КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ ЗОХИОН ЯВУУЛЛАА

01-1.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөнөөс өгсөн үүргийн дагуу Онцгой байдлын газрын нийт офицер бүрэлдэхүүний дунд команд штабын сургууль зохион явууллаа.

            Команд штабын сургуульд штаб, ангийн офицер бүрэлдэхүүн өгөгдсөн цагийн байдал дээр ажиллан удирдлагын шийдвэр гаргах, хүч хэрэгслийг хувиарлах, холбоо зохион байгуулалт, ангиудын хоорондын хамтын ажиллагаа, сум орон нутгийн мэргэжлийн ангийг мэргэжил арга зүйгээр удирдах, дайчилгаа зохион байгуулах, эрэн хайх, аврах ажиллагааны тактик ажиллагаа боловсруулах, хойшлуулашгүй сэргээн босгох арга хэмжээг хэрэгжүүлэх, нөхцөл байдлыг зурагт оруулан илтгэл тавих зэргээр 6 цагийн дадлага, сургууль зохион явууллаа.

            Команд штабын сургуульд нийт 38 офицер бүрэлдэхүүн хамрагдлаа.

scroll to top