УСАН ОРЧИНД ЭРЭН ХАЙХ АВРАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ДАДЛАГА, СУРГАЛТ ЗОХИОН ЯВУУЛЛАА

IMG_8978.jpg

Эрэн хайх, аврах ангийн бүлгийн дарга эмнэлгийн зааварлагч, жолооч, аврагч нарын усны мандалд болон гүнд эрэн хайх, аврах ажиллагаа явуулах, нэрвэгдэгсдийг аюулгүй газар зөөвөрлөх, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх дадлага сургуулийг бодит байдал дээр зохион байгуулж гамшиг ослын голомтод ажиллах чадварыг дээшлүүлэх, алба хаагчдын сэтгэл зүйн бэлтгэл, албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах аврах ажиллагааны багаж хэрэгсэлтэй ажиллах дадлага олгох зорилго бүхий сургалт дадлагыг зохион явууллаа.

Сургалтыг онолын болон дадлага хэлбэрээр зохион явуулсан бөгөөд

  1.  Бие халаалт “ 500 метр ” өврөөр даллалт
  2. Нэрвэгдэгчийг зөөвөрлөх дадлага / хосоор болон ганцаараа /
  3. Усны мандал дээр биеийг амрааж хөвөх  
  4. Усны гүнд 16 метр зайд ачаа зөөвөрлөх  
  5. Усны гүнд инженерийн ажиллагаа явуулах
  6. Гүний шумбалтын багаж хэрэгсэлийг алба хаагч нар өөрт тааруулах угсрах дарааллыг зөв хийх, хяналт шалгалт явуулах
  7. Усны гүнд гэрэлтүүлэх хэрэгсэл ашиглах зэрэг дадлага ажлуудыг гүйцэтгэн мэдлэг ур чадвараа нэмэгдүүллээ.
scroll to top