ГОЛ, НУУРЫН МӨСӨНД ЦӨМӨРЧ ОСОЛДОХ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

03.jpg

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум Хонгорморьт 1 дүгээр баг Орхон – Сэлэнгийн бэлчирээр иргэд мөсөн дээгүүр мод ачсан автомашинтай зорчих явцад мөс цөмөрч автомашины хойд дугуй усанд автсан дуудлагаар Онцгой байдлын газрын бүрэлдэхүүн ажиллаж автомашиныг татаж гаргасан бөгөөд цаашид мөсөн дээгүүр тээвэр хийх явцад мөс цөмрөх эрсдэл өндөр байгаа тул

иргэд та бүхэн мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй, харзтай, халиа гүйсэн,  цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох, мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг анхааруулж байна.

scroll to top