ЦАГ УУРЫН ГАРАЛТАЙ АЮУЛТ ҮЗЭГДЛИЙН СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ

images.jpg

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 12 дугаар сарын 28-ний өдөр ихэнх нутгаар цас орж, салхи  1416м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч хүйтний эрч эрс чангарч автозам, даваа цасанд хаагдах, хальтиргаа гулгаа үүсэх зэргээр зам тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаанд хүндрэл учирч болзошгүй байгаа тул иргэд, малчид, ард иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна:

– Цаг агаарын аюулт үзэгдлийн тухай мэдээг ард иргэд, малчдад шуурхай хүргэх ажлыг зохион байгуулах

– Хүчтэй салхи шуурга, цас орж хүйтрэх тухай орон нутгийн телевиз бусад мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлэгийг дамжуулах ажлыг зохион байгуулах

– Орон нутгийн мэргэжлийн байгууллагаас цаг агаарын мэдээллийг нарийвчлан тодруулж иргэд, аж ахуйн нэгж байгууллагад шуурхай хүргэх ажлыг зохион байгуулах.

– Хүчтэй цасан шуурганы үеэр бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс хамгаалах, малын бэлчээрлэлтэд онцгой анхаарахыг малчид, иргэдэд сануулах.

– Цаг агаарын мэдээг алслагдсан цэгт байрлаж байгаа ард иргэд, малчдад бүхий л мэдээллийн хэрэгслээр тогтмол хүргэх.

– Хүчтэй цасан шуурганы үеэр автозамд хальтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин түр хугацаагаар хязгаарлагдах зэрэг хүндэрлүүд үүсдэг тул хот хоорондын болон орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээнд онцлон анхаарах

-Хүчтэй цасан шуурганы улмаас орон нутаг, улсын чанартай автозам хаагдсан үед ажиллах гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдал /хүн хүч, автомашин, техник хэрэгсэл, шатахуун/-ыг хангах ажлыг зохион байгуулах.

– Сум, багаас алслагдсан айл өрх, отор нүүдлээр яваа малчдын бүртгэл судалгааг гарган, тэдэнд үзүүлэх эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээнд онцгойлон анхаарах.

– Аюулт үзэгдлийн улмаас автозамд хүндрэл үүссэн зайлшгүй тохиолдолд тухайлсан чиглэлийн автомашины хөдөлгөөнд хязгаарлалт хийх асуудлыг холбогдох хууль, журмын дагуу мэргэжлийн байгууллагатай хамтран хэрэгжлүүлэх. Цаг үеийн нөхцөл байдал үүссэн тохиолдолд Онцгой байдлын газрын 7036101, 96360105, 7036105,Мандал-70367101, Сайхан-70368101, Баянгол-70369101,дугаарын утсанд мэдэгдэх. 

scroll to top