СЭЛЭНГЭ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР ТАЙЛАНГИЙН ХУРЛАА ХИЙЛЭЭ

IMG_8683.jpg

Онцгой байдлын газрын 2019 оны тайлангийн хурал тус газрын “Соёмбо” танхимд ёслол төгөлдөр явагдлаа.

            Баярын хурлын арга хэмжээг Онцгой байдлын газрын дарга хурандаа Г.Баатар нээж 2019 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр зохион байгуулагдсан томоохон ажил, үйлчилгээг дүгнэж цэгнэн ирж буй ондоо ихийг бүтээн амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн нийт хамт олон болон гэр бүлийн гишүүдэд айлчлан ирж буй шинэ жилийн баярын мэндийг хүргэлээ.

            Баярын хурлын арга хэмжээний хүрээнд эрхэлсэн ажилдаа амжилт бүтээл гарган бусдыгаа хошуучлан ажилласан зарим алба хаагчдын шагналыг гардуулан өглөө.

            Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Жуух бичиг”-ээр 1 алба хаагч, Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр 4 алба хаагч, Онцгой байдлын газрын “Өргөмжлөл”-өөр 9 алба хаагч, Онцгой байдлын газрын “Талархал”-аар 9 алба хаагч, Монголын Залуучуудын холбооны шагнал “Цэргийн алдар” тэмдэгээр 5 алба хаагч, Тэргүүний залуу тэмдэгээр 5 алба хаагч, Монголын улаан загалмай нийгэмлэгийн “Нигүүсэл” мөнгөн медалиар 1 алба хаагчид тус тус шагнагдсан бол

            Шинэ жилийн баярын цэнгүүний арга хэмжээн дээр 2019 онд бусдыгаа хошуучлан ажилласан шилдэг алба хаагчдаа шалгаруулан шагналыг гардуулан өглөө

scroll to top