Цаг агаарын урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээ

fRrPEIsbgeWmHmEYzam_tsas_shuurga.jpg

2019 оны 12 дугаар сарын 08-ны 20 цагаас 2019 оны 12 дугаар сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

СЭЛЭНГЭ АЙМГИЙН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө зарим сумдын нутгаар ялимгүй цас орно. Салхи баруун хойноос  секундэд 5-10 метр. Шөнөдөө 15-20 градус, өдөртөө 7-11 градус хүйтэн байна.

СҮХБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

2019 оны 12 дугаар сарын 10-наас  2019 оны 12 дугаар сарын 15-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

– Цаг агаарын аюулт үзэгдлийн тухай мэдээг ард иргэд, малчдад шуурхай хүргэх ажлыг зохион байгуулах

– Хүчтэй салхи шуурга, цас орж хүйтрэх тухай орон нутгийн телевиз бусад мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлэгийг дамжуулах ажлыг зохион байгуулах

– Орон нутгийн мэргэжлийн байгууллагаас цаг агаарын мэдээллийг нарийвчлан тодруулж иргэд, аж ахуйн нэгж байгууллагад шуурхай хүргэх ажлыг зохион байгуулах.

– Хүчтэй цасан шуурганы үеэр бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг малд явуулахгүй байх, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс хамгаалах, хүчтэй салхишуургатай өдрүүдэд малыг байнгын маллагаанд байлгах, бэлчээрлэлтэд онцгой анхаарахыг малчид, иргэдэд сануулах.

– Цаг агаарын мэдээг алслагдсан цэгт байрлаж байгаа ард иргэд, малчдад бүхий л мэдээллийн хэрэгслээр тогтмол хүргэх.

– Хүчтэй цасан шуурганы үеэр автозамд хальтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин түр хугацаагаар хязгаарлагдах зэрэг хүндрэлүүд үүсдэг тул хот хоорондын болон орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээнд онцлон анхаарах

-Хүчтэй цасан шуурганы улмаас орон нутаг, улсын чанартай автозам хаагдсан үед ажиллах гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдал /хүн хүч, автомашин, техник хэрэгсэл, шатахуун/-ыг хангах ажлыг зохион байгуулах.

– Сум, багаас алслагдсан айл өрх, отор нүүдлээр яваа малчдын бүртгэл судалгааг гарган, тэдэнд үзүүлэх эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээнд онцгойлон анхаарах.

– Аюулт үзэгдлийн улмаас автозамд хүндрэл үүссэн зайлшгүй тохиолдолд тухайлсан чиглэлийн автомашины хөдөлгөөнд хязгаарлалт хийх асуудлыг холбогдох хууль, журмын дагуу мэргэжлийн байгууллагатай хамтран хэрэгжлүүлэх. Цаг үеийн нөхцөл байдал үүссэн тохиолдолд Онцгой байдлын газрын 7036101, 96360105, 7036105,Мандал-70367101, Сайхан-70368101, Баянгол-70369101, дугаарын утсанд мэдэгдэх. 

scroll to top