БОЛЗОШГҮЙ ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЦГЭЭЕ

01-1.jpg

Хүйтний эрч чангарч айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын цахилгаан хэрэгслийн болон галлагааны хэрэглээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор ахуйн гал түймэр гарах эрсдэл өндөр байгаа бөгөөд хамгийн сүүлд гэхэд Шаамар сумын Дулаанхаан тосгонд 4 айлын нийтийн орон сууц гал түймрийн аюулд өртөөд байна.

            Улмаар иргэд амь нас эд хөрөнгөөрөө хохирох эрсдэл өндөр байгаа тул сум багийн Засаг дарга, аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, ажилтан албан хаагчид, иргэдэд дараах сэрэмжлүүлэгийг хүргэж байна.

– Цахилгаан хэрэгслийн ачааллыг хэтрүүлэхгүй байж чанарын шаардлага хангасан цахилгаан хэрэгслийг ашиглах

– Нэг тэжээлд хэт олон хэрэглэгч залгахгүй байж Залгасан бол салга Салгасан бол шалга гэсэн зарчмыг мөрдөх

– Ажлын байранд болон гэр орон сууцандаа халаагч хэрэгсэл /тень/-ийг ойролцоо шатах материалаас хол, найдвартай тэжээлд залгах, гадагшаа гарах, амрахдаа салгаж хэвших

-Пийшин зуухны галлагааг зөв тохируулан хэрэглэх

-Пийшин, зуух, хана, яндан зэргийн зай завсар, цоорхойг бүрэн бөглөх

– Пийшин зуухны өмнө 50х70 хэмжээтэй төмөр байршуулах

– Үнс нурмыг бүрэн унтарсны дараа зориулалтын төмөр тагтай саванд хийх

– Нүүрсээр галлагаа хийсэн тохиолдолд угаартах эрсдэл өндөр тул пийшин зуухныхаа битүүмжлэлийг сайтар шалган хаалтыг хаагүй байх зэргээр иргэн та өөрийн амь нас эд хөрөнгөө болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж аюулгүй амьдралын баталгаагаа хангана уу.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top