СЭЛЭНГЭ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН АХМАДЫН ЗӨВЛӨЛИЙН ШИНЭ ДАРГААР Ш.БААСАНСҮРЭН ТОМИЛОГДЛОО

04.jpg

Сэлэнгэ аймгийн онцгой байдлын газрын ахмадын зөвлөлийн даргаар ажиллаж байсан А.Сэлэнгэ биеийн эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа хүлээлгэн өгөх хүсэлт гаргасны дагуу ахмадын хурлыг зохион байгуулан шинээр томилох ахмадын зөвлөлийн даргыг нэр дэвшүүлэн хэлэлцэж нийт өндөр настнуудын санал нэгтэйгээр Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 40 дүгээр ангийн захирагчаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарсан бэлтгэл хошууч Ш.Баасансүрэнг томилсон юм.

            Сэлэнгэ аймгийн онцгой байдлын газрын дарга хурандаа Г.Баатар ахмадын зөвлөлийн шинээр томилогдсон дарга Ш.Баасансүрэн, үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн А.Сэлэнгэ нарыг хүлээн авч уулзан ахмадын зөвлөлийн үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэлээр харилцан санал солилцож өндөр настан А.Сэлэнгэ гуайд хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардуулан шинээр томилогдсон Ш.Баасансүрэнд ажлын өндөр амжилт хүслээ.


scroll to top