2019-2020 ОНД ХАМТРАН АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛГААЖУУЛЛАА

IMG_9542.jpg

Аймаг орон нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэл, эмзэг байдлыг бууруулах, даван туулах, ард иргэдийн гамшгаас хамгаалах мэдлэг чадвахийг дээшлүүлэх чиглэлээр 2019-2020 онд хамтран ажиллах төлөвлөгөөг Онцгой байдлын газрын дарга хурандаа Г.Баатар, Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын Сэлэнгэ нутгийн хөтөлбөрийн менежер Ж.Тодгэрэл нар Онцгой байдлын газрын хүндэтгэлийн өргөөнд үзэглэн баталгаажууллаа.

            Хамтран ажиллах төлөвлөгөөний хүрээнд тохиолдож болзошгүй гамшиг, осол, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, даван туулах, ард иргэд, айл өрх, оюутан сурагчдын гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтарсан сургалт дадлага зохион байгуулах, Онцгой байдлын газарт гамшиг осолтой тэмцэх болон аврах ажиллагааны багаж хэрэгсэл, алба хаагчдын үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай аюулгүй ажиллагааны хүн нэг бүрийн хувцас, тоног төхөөрөмжийг шинэчлэх болон шинээр авахад дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх юм.

scroll to top