ГЭР ХОРООЛЛЫН АЙЛ ӨРХҮҮДИЙН ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЭХЭЛЛЭЭ

01-2.jpg

Монгол улсын Шадар сайдын баталсан “Гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалт”-ын арга хэмжээ Сэлэнгэ аймгийн хэмжээнд эхэллээ

            Гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах хяналт шалгалт зохион байгуулах удирдамжийг боловсруулан Онцгой байдлын газрын даргаар баталгаажуулан Сүхбаатар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс зөвлөн зааварлах арга хэмжээг эхлүүлж байна.

            Тус хяналт шалгалт нь иргэдэд болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хангах талаар заавар, зөвлөмж өгөх хэлбэрээр явагдах бөгөөд онцгой байдлын газрын нийт алба хаагчид хариуцсан айл өрхүүдээр биечлэн явж аюулгүй байдлаа хангах талаар заавар зөвлөмж өгөн ажиллах юм.

            Болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж өгөх арга хэмжээ нь 11 дүгээр сарын 29-ны өдрийг хүртлэх хугацаанд явагдах бөгөөд иргэн та бүхэн гэр орон сууцныхаа галын аюулгүй байдлыг үзүүлж, шалгуулан заавар зөвлөмж аван идэвхтэй хамрагдахыг Онцгой байдлын газраас уриалж байна.    

scroll to top