“ЭРХ ЗҮЙН БАРИМТ БИЧГИЙН ЭМХЭТГЭЛ” ГАРЫН АВЛАГААР ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

02-1.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 1/2298 дугаар үүргийн дагуу “Эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл” гарын авлагаар зохион байгуулах сургалтын хөтөлбөрийг боловсруулан хичээл заах багшлах бүрэлдэхүүнийг томилгоожуулан Онцгой байдлын газрын даргаар батлуулж Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах аврах ангиуд, Эрэн хайх аврах анги, Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн анги, цэгүүдэд хүргүүлэн нийт алба хаагчдын хичээл сургалтыг эхэлүүллээ.

            Сургалтыг 7 хоног бүрийн даваа, мягмар, лхагва гарагуудад тус бүр 2 цагийн хугацаатайгаар тасралтгүй зохион байгуулах бөгөөд нийт 20 сэдэв бүхий 40 цагийн сургалтыг 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртлэх хугацаанд зохион байгуулж сургалтын төгсгөлд шалгалт авч үр дүнг тооцох юм.  

scroll to top