ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИОН ЯВУУЛЖ БАЙНА

04-7.jpg

Монгол улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль, Галын аюулгүй байдлын үндсэн дүрэм, Гамшгаас хамгаалах болон Гал түймрийн улсын хяналтын дүрэм, галын аюулгүй байдлын норм нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах, орон сууцны болон үйлчилгээний зориулалттай өндөр барилга байгууламжууд барилгын нэг болон зоорийн давхарын баар, караоке, ресторанд зохион байгуулж, болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос хамгаалах, галын аюулгүй байдлыг хангуулах  зорилгоор Гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг аймгийн хэмжээнд төлөвлөгөөт бус хяналт, шалгалтын ажлыг зохион явуулж байна.

            Хяналт шалгалтын хүрээнд байгууллага аж ахуйн нэгжийн гамшгийн аюулаас хамгаалагдсан байдал, болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн эсэхэд үзлэг шалгалт явуулан заавар зөвлөмж өгөн гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагчын заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл, танилцуулга өгөн ажиллаж байгаа бөгөөд хяналт шалгалтын арга хэмжээ нь 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртлэх хугацаанд үргэлжлэх юм.

scroll to top