ГАЛ УНТРААХ, ШУУРХАЙ АЛБАНЫ АВТОМАШИНЫ ЖОЛООЧ НАРЫН СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

04-6.jpg

Онцгой байдлын газрын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, гал унтраах болон шуурхай албаны автомашины жолооч нарын хууль, дүрмийн мэдлэг, техник хэрэгсэл ашиглах чадавхийг нэмэгдүүлэх, мэргэжлийн ур чадварыг сайжруулах зорилгоор гал унтраах, шуурхай албаны автомашины жолооч нарын сургалт, дадлагыг батлагдсан хөтөлбөр төлөвлөгөөний дагуу зохион байгууллаа.

            Сургалт дадлагад ГТУА-36,40,19,61 дүгээр анги, Эрэн хайх аврах анги, Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн ангийн жолооч, механик жолооч, нярав бүхий 37 алба хаагчдыг хамруулан танхимын сургалт, жолоодлогын дадлага хэлбэрээр 2 өдрийн хугацаанд зохион явууллаа.

            Сургалт, дадлагыг алба хаагчдын жагсаалын бэлтгэл, үзлэг, замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм, холбогдох эрх зүйн баримт бичиг, гал унтраах автомашины жолоочийн үүрэг, ОБАЭБ-ын тээврийн хэрэгсэл ашиглах журам, автомашины хөдөлгүүр, явах эд ангийн засвар үйлчилгээ, цэргийн нийтлэг дүрэм, гамшгийн голомтод холбоо зохион байгуулалт, эмнэлэгийн анхны тусламж үзүүлэх зэрэг сэдэв бүхий 16 цагийн танхимын сургалт,

            Аранзтай 2 км явган марш үйлдэх, аранзны үзлэг, Жолооны дүрмийн карт бөглөх,мэдлэг сорих, жолоодлогын ур чадвар сорих дадлага ажлуудыг хийж гүйцэтгүүлэн сургалтын төгсгөлд дүнгийн хурал хийн үр дүнг тооцож цаашид анхаарах асуудлаар ОБГ-ын дарга үүрэг чиглэл, зөвлөмж өгсөнөөр сургалт дадлагын арга хэмжээ өндөрллөө.

scroll to top