ХҮЙТНИЙ УЛИРЛЫН ХУВЦСАНД ШИЛЖЛЭЭ

07-1.jpg

Хойд бүсийн аймгуудын онцгой байдлын газрууд 2019 оны 10 дугаар сарын 23 ны өдрөөс эхлэн хүйтний улирлын хувцсанд шилжиж байгаатай холбогдуулан Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын даргын “Хүйтний улирлын хувцсанд шилжүүлж, хувцасны нэгдсэн үзлэг зохион байгуулах тухай” А/50 дугаар тушаалын дагуу 10 сарын 23-ны өдрийн 09:00 цагт нийт бие бүрэлдэхүүн хүйтний улирлын хувцсанд шилжлээ.

            Хүйтний улирлын хувцсанд шилжиж байгаатай холбогдуулан ОБГ-ын нийт бие бүрэлдэхүүнийг “Яаралтай цуглар” дохиогоор ажиллуулж Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны А/103, Хойд бүсийн төвийн даргын А/03, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын даргын А/50 дугаар тушаалыг танилцуулж бие бүрэлдэхүүнд хувцас,  жагсаалын үзлэг явууллаа.

            Жагсаалын үзлэгийн төгсгөлд ёслолын жагсаалаар явж жагсаалын бэлтгэл хийлгэн бие бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өгөгдлөө.  

scroll to top