“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

06-1.jpg

Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээ Сүхбаатар суманд зохион байгуулагдлаа.

            Тус арга хэмжээний хүрээнд аймгийн Онцгой байдлын газраас иргэд, ажилтан алба хаагчдад төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, аюулт үзэгдэл ослоос урьдчилан сэргийлэх, өөртөө болон бусдад туслах мэдлэг, мэдээлэл олгох, Онцгой байдлын албаны үйл ажиллагаа, чиг үүргийг сурталчилан таниулах зорилгоор сэрэмжлүүлэгийн тараах материал болон сургалтын гарын авлага тараан заавар зөвлөмж өгөн нийтдээ 42 иргэн, ажилтан алба хаагчдад үйлчилгээ үзүүллээ.

            Өдөрлөгийн арга хэмжээнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 30 орчим агентлаг, аж ахуйн нэгж байгууллагууд оролцон иргэдэд төрийн үйлчилгээг үзүүллээ   

scroll to top