“НОМТОЙ СЭЛЭНГЭЧҮҮД” АЯНД НЭГДЛЭЭ

03-1.jpg

Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй соён гэгээрүүлэх аяны хүрээнд иргэд олон нийтэд эх хэлний ариун нандин чанарыг эрхэмлэн дээдэлж номыг хайрлах, номоор дамжуулан эх оронч үзэл төлөвшүүлэх зорилго бүхий “Номтой Сэлэнгэчүүд” аяныг аймгийн нийтийн номын сангаас зарлаж “Хамтдаа уншъя” уриалгат уншлагын удирдамжийг төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд зарлаж байгаа юм.

            Тус удирдамжийн хүрээнд аймгийн Нийтийн номын сангаас Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүнд номын сангийн үйл ажиллагаа, шинэ номын мэдээлэл, карт захиалах зааврыг танилцуулан 30 минутын уншлагын арга хэмжээг зохион явууллаа.

scroll to top