ТҮҮХТ 45 ЖИЛИЙН ОЙГОО ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

28-баярын-арга-хэмжээ.jpg

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн хамт олон түүхт 45 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүллээ.

            Баярын хүндэтгэлийн арга хэмжээнд Мандал сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, сумын Засаг дарга, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, Онцгой байдлын хэлтсийн дарга болон үе үеийн ахмад настнууд, зочид төлөөлөгчид оролцлоо.

            Түүхт 45 жилийн ойн байрын арга хэмжээнд Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Үндэсний аврах бригадын үлээвэр найрал хөгжим, цахилгаан хөгжмийн “Тэнгэр” хамтлаг урилгаар оролцож уран бүтээлийн дээжээсээ өргөн барьлаа.

Мөн үндэсний аврах бригадын шүхэрчин, нисэх төхөөрөмжийн нисгэгч аврагч ахлах ахлагч Б.Ганзориг нээлтийн арга хэмжээнд шүхрээр буух үзүүлбэрээ зочид төлөөлөгчдөд сонирхууллаа.

scroll to top