СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

IMG_6142.jpg

2019 онд Сэлэнгэ аймгийн хэмжээнд ойн дагалт баялаг муу ургасан, идэш тэжээл багассаны улмаас баавгай хөвчөөс бууж голын бургас, суурьшлын бүс рүү орж өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Жавхлант, Хүдэр, Сант, Ерөө, Алтанбулаг зэрэг сумдын нутагт малчдын намаржаа руу орж ирсэн байна.

            Уулын баавгай нь дээрх сумдын төвөөс 7-32 км-т намаржиж байгаа айл өрхүүдийн хоттой мал руу орж хонь ямаа зэрэг бог мал барих, малчин өрхийн хураасан цагаан идээ гэр хашааг сүйтгэж байгаа тул малчин өрхүүд, иргэд

            1.  Малчид, иргэд тухайн бүс нутгааас нүүх, эсвэл нэг дороо бөөгнөрч буух,    

            2. Орой үдшийн цагаар май тавих, ил гал гаргах зэрэг арга хэмжээ авах,   

            3. Ой хээрээр зорчихгүй байх, малын бэлчээрлэлтийг хумих

            4. Дуу чимээ гаргаж үргээлэг хийх, хоорондоо байнгын холбоотой байх,                

            5. Идэш тэжээлийн зүйл ил задгай хаяхгүй байх,

            6. Мах, цагаан идээ зэрэг хүнсний бүтээгдэхүүнээ унтаж амардаг газраасаа тусад нь өөр газарт байрлуулах зэргээр аюулгүй байдлаа хангана уу

              

scroll to top