АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

01.jpg

Олон улсын ахмадын баярын өдрийг Монгол улсад тэмдэглээд 27 дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа бөгөөд Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас өндөр насны тэтгэвэртээ гарсан үе үеийн азай буурлуудаа 10 сарын 02-ны өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

            Хүндэтгэлийн хүлээн авалтын өмнө ахмадын нийтийн хурлыг зохион байгуулан Онцгой байдлын газрын ахмадын холбооны дарга болон ахмадын зөвлөлийн даргыг шинээр сонгох асуудлыг хэлэлцэн нийт ахмадын 100 хувийн саналаар ахмадын холбооны даргаар Онцгой байдлын газрын дарга асан бэлтгэл хурандаа М.Сүрэндондовыг, ахмадын зөвлөлийн даргаар ГТУА-40 дүгээр ангийн дарга асан бэлтгэл хошууч Ш.Баасансүрэн нарыг тус тус сонгон тэмдэгийг гардуулан өглөө.

scroll to top