ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

03-3.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулсан мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, бодистой холбоотой гэмт хэргийн гаралт өсч байгаатай холбогдуулан “Хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, бодистой холбоотой гэмт хэргийн тухай ойлголт, түүний хор уршиг, хэрхэн урьдчилан сэргийлэх тухай” онлайн сургалтыг  2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр аймгийн хэмжээн дахь газар, хэлтэс, ангиуд 09:00-09:30 цагийн хооронд нэгэн зэрэг сургалт орсон. Сургалтаар албан хаагчид хар тамхины хор уршиг хүний сэтгэц болон эрүүл мэнд, амьдрал ахуйд хэрхэн сөрөг нөлөө үзүүлж байгаа талаар харилцан яриа үүсгэн санал сэтгэгдлээ солилцлоо. Сургалтанд: Нийт 109 албан хаагч хамрагдлаа.

scroll to top