Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 2019 оны бүтээн байгуулалт, тохижилтын ажил

1.jpg

Сэлэнгэ аймгийн онцгой байдлын газар нь 2019 оныг бүтээн байгуулалт, тохижилтын жил болгон зарласан бөгөөд Онцгой байдлын ерөнхий газрын даргын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Онцгой байдлын газрын хэмжээнд “Нэг сар-нэг бүтээлч ажил” сэдэвт аяныг жилийн хугацаанд зарлан анги байгууллага бүр алба хаагчдынхаа ая тухтай тухтай цэвэр орчинд ажиллах, амрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор томоохон бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг албан хаагчдынхаа хүч. дотоод нөөц бололцоондоо тулгуурлан хийж гүйцэтгэж байна.

Энэ хугацаанд Онцгой байдлын газрын албан хаагчдын өрөө, тасалгаанууд,  хурлын болон сургалтын танхимууд, шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв, автомашины тавиулан,  байгууллагын гадна хашаа, шинэчлэн засварлаж их болон урсгал засвар хийж тохижуулан, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийг дэмжих зорилгоор усны сургалтын бааз, амралт сувиллын газруудыг байгуулах, байгууллагын гадна ногоон орчныг нэмэгдүүлэх, хашаа хайсыг шинээр барих, зам тавих, автомашины граж, хүнсний ногооны зоорь барих зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг зохион байгуулж байна.

Дээрх бүтээн байгуулалт тохижилтын ажлуудыг өөрсдийн хүч, дотоод нөөц бололцоонд тулгуурлан 60 гаруй нэр төрлийн бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэж байна.

scroll to top