СЭЛЭНГЭ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “ӨСВӨРИЙН АВРАГЧ-2019” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

01-3.jpg

Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдыг аюулт үзэгдэл ослоос урьдчилан сэргийлэх, аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх, тэдний тэсвэр хатуужил, хурд хүч, авхаалж самбааг сорих, хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэх зорилго бүхий Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах “Өсвөрийн аврагч-2019” тэмцээний арга хэмжээг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр аймгийн баяр наадмын талбайд амжилттай зохион байгууллаа.

            Аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг Онцгой байдлын газар, Боловсрол, соёл урлагын газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, ДЗМОУБ-ын Сэлэнгэ орон нутгийн хөтөлбөр, аймгийн Улаан загалмай хороо хамтран зохион байгуулсан бөгөөд тэмцээнд 17 сургуулийн 120 сурагч тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

             Тэмцээнийг гарааны өмнөх ажиллагаа, мэдлэг сорих тест, усанд нэрвэгдэгчийг аврах, эмнэлэгийн анхны тусламж, хүч тамирын дасгал, химийн хордолтын цэг зэрэг 5 цэг, 2 саад бүхий зайд зохион байгуулж нийлбэр дүнгээр Мандал сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн “Шонхор” баг тэргүүн байр, Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн Десант баг дэд байр, Зүүнбүрэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн “Аврагч” баг гутгаар байр, Сүхбаатар сумын 1 дүгээр сургууль, Сүхбаатар сумын Спортын сургууль,Сайхан сумын Ерөнхий боловсролын сургууль тус тус тусгай байр эзэлсэн амжилт гаргалаа.

            Тэмцээнд байр эзэлсэн багуудад үүрд хадгалагдах цом алт, мөнгө, хүрэл медаль, бэлэг дурсгалын зүйлс мөн  нийт баг тамирчид болон багш нарт дурсгалын зүйлс гардууллаа.

            Ийнхүү аймгийн аварга шалгаруулах “Өсвөрийн аврагч-2019” тэмцээнд тэргүүн байр эзэлсэн Мандал сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн “Шонхор” баг бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа.        

scroll to top