ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

10.jpg

Сэлэнгэ аймгийн онцгой байдлын газар, Дархан-Уул аймгийн онцгой байдлын газрууд нь гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх, хойшлуулашгүй сэргээн босгох ажиллагаа албаны болон спортын үйл ажиллагаануудад хамтран ажиллахаар гэрээ байгуулан Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын хүндэтгэлийн өргөөнд Дархан-Уул аймгийн онцгой байдлын газрын дарга хурандаа С. Пүрэвсамдан Сэлэнгэ аймгийн онцгой байдлын газрын дарга хурандаа Г.Баатар нар гарын үсэг зурж баталгаажууллаа.

            Дээрх арга хэмжээний хүрээнд Дархан-Уул аймгийн онцгой байдлын газрын алба хаагчдын төлөөлөл Сэлэнгэ аймгийн онцгой байдлын газарт хүрэлцэн ирж байгууллагын үйл ажиллагаа болон бүтээн байгуулалттай танилцан харилцан туршлага солилцлоо.

            Цаашид хамтран ажиллах гэрээний хүрээнд албаны үндсэн үйл ажиллагааны чиглэлээр болон бусад арга хэмжээнүүдэд алба хаагчдыг харилцан солилцон үүрэг гүйцэтгүүлэн туршлага судлуулах болон бусад төрлийн арга хэмжээнүүдийг хамтран хэрэгжүүлэх юм.   

scroll to top