Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын дарга нарын сургалтыг зохион явууллаа.

02-3.jpg

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, MERCY CORPS олон улсын байгууллага хамтран Сэлэнгэ аймгийн 17 сумын Засаг даргын тамгын газрын дарга нарт “Онцгой байдлын үед мал амьтанд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах заавар, стандарт” сэдэвт сургалтыг зохион явууллаа.

            Сургалтаар анхдагч үнэлгээний арга, эрсдэлийн үнэлгээний PRIM буюу матрицын арга, Гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах заавар, сумын онцгой комиссын ажиллах журам, мэргэжлийн ангийн дүрэм, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад анхаарах асуудлууд зэрэг сэдвүүдээр 2 өдрийн 16 цагийн сургалтыг

онолын, мэдлэг олгох, кейс дээр багаар ажиллах, дадлага хийх хэлбэрүүдээр амжилттай зохион явуулж гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох арга хэмжээг зохион байгуулах мэдлэг мэдээллийг дээшлүүллээ.  

scroll to top