ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ, ВАКЦИНД ХАМРАГДЛАА

IMG_5188.jpg

Сэлэнгэ аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн эмч мэргэжилтэнгүүд Онцгой байдлын газрын алба хаагчдад олон улсын хөл хориот, байгалийн голомтот халдварт өвчин болох тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний голомтод ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, илрэх шинж тэмдэг зэрэг сэдвүүдээр 1 цагийн танхимын сургалтыг явуулан

алба хаагчдад тус өвчнөөс урьдчилан сэргийлэх, учруулах хор хөнөөлийн талаар мэдлэг олголоо.

            Сургалтын төгсгөлд онцгой байдлын газрын офицер, ахлагч бүрэлдэхүүнд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын вакцин тарьж зөвлөгөө өглөө.

scroll to top