БОЛЗОШГҮЙ АЮУЛ, ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЛЭГИЙГ ДЭЭШЛҮҮЛЛЭЭ

05-2.jpg

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, иргэдийн болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилго бүхий нэгдсэн арга хэмжээний удирдамжийг Онцгой байдлын газрын даргаар батлуулан аймгийн хэмжээнд танхимын сургалт, өдөрлөг, дадлага сургууль хэлбэрээр зохион явуулж байгаа юм.

            Болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх цуврал сургалтын хүрээнд Улаанбаатар төмөр замын Сүхбаатар өртөөний ажилтан албан хаагч нарт үерийн аюул, усны ослоос урьдчилан сэргийлэх, гэр орон сууцны гал түймрээс урьдчилан сэргийлэх, усанд осолдсон иргэнд анхны тусламж үзүүлэх сэдвүүдээр 4 цагийн сургалтыг зохион явууллаа.

            Сургалтыг танхимын болон дадлага хэлбэрээр зохион явуулан тус байгууллагын 60 алба хаагч хамрагдан аюул ослоос урьдчилан сэргийлэх, өөртөө болон бусдад туслах, бэлэн байдлаа хангах талаархи мэдлэг, чадвараа дээшлүүллээ.   

scroll to top