БИЕ БҮРЭЛДЭХҮҮНИЙ УРСГАЛ УСНЫ БОЛОН ГҮНИЙ УСНЫ СУРГАЛТ, ДАДЛАГЫГ ЗОХИОН ЯВУУЛЛАА

08-1.jpg

Онцгой байдлын газар Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Сэлэнгэ нутгийн хөтөлбөртэй хамтран алба хаагчдад уснаас эрэн хайх аврах ажиллагааны дадлага сургалт, мэдлэг олгох, харилцан туршлага солилцох дадлага сургалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд сургалтаар олж авсан мэдлэгээ алба хаагчид орон нутагтаа очоод болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, эрэн хайх аврах ажиллагааг удирдан зохион байгуулах,  мэдлэг, туршлага, ур чадвараа дээшлүүлэхэд сургалтын зорилго оршиж байгаа юм.

            Энэ жилийн сургалтыг 2019 оны 07 дугаар сарын 29-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрүүдэд 5 хоногийн хугацаанд гүний усны сургалтыг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэр “Гүннуур”-т 3 хоног, урсгал усны сургалтыг Сүхбаатар сумын нутаг дэвсгэр “Орхон” голд 2 хоногийн турш тус тус зохион явууллаа.

            Сургуулийг батлагдсан хөтөлбөр төлөвлөгөөний дагуу “Уснаас эрэн хайх, аврах ажиллагааг зохион явуулах журам, Аврагч-усчин шумбагчийн аюулгүйажиллагааны зааварчилгаа, Шумбагчийн дохио, Усанд осолдсон нэрвэгдэгсдэд үзүүлэх эмнэлгийн анхны тусламж, Усанд сэлэх арга техник /хүндрүүлсэн нөхцөл/,Завьтай аврах ажиллагааг зохион байгуулах, Үерт автсан нэрвэгдэгчид болон эд хөрөнгийг завиар зөөвөрлөх аюулгүй ажиллагаа, Урсгал усанд аврах ажиллагаа, урсгал усанд сэлэх, шумбах арга техник” зэрэг нийт 15 багц сэдэв хичээлийг 20 цагийн онол, 33 цагийн дадлага хэлбэрүүдээр зохион явууллаа.

             Сургуулийн удирдагчаар Эрэн хайх аврах ангийн дарга ахмад Т.Сүхбаатар ажиллаж сургалт, дадлагыг удирдан зохион байгуулсан бөгөөд сургалт, дадлагад Сүхбаатар сум дахь ЭХАА, ГТУА-36 дугаар анги, Мандал сум дахь ГТУА-19 дүгээр анги, Баянгол сум дахь ГТУА-40 дүгээр анги, Сайхан сум дахь ГТУА-61 дүгээр ангиудаас нийт 45 алба хаагч хамрагдлаа.

scroll to top