АЛБА ХААГЧДЫН УРСГАЛ УСНЫ БОЛОН ГҮНИЙ УСНЫ СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

07.jpg

Онцгой байдлын газар Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Сэлэнгэ нутгийн хөтөлбөртэй хамтран алба хаагчдад уснаас эрэн хайх аврах ажиллагааны дадлага сургалт, мэдлэг олгох, харилцан туршлага солилцох дадлага сургалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг юм.

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын Сэлэнгэ нутгийн хөтөлбөртэй 2019 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Онцгой байдлын газрын алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, үер усны ослоос ард иргэдийг урьдчилан сэргийлэх мэдлэг, ур чадвар олгох зорилго бүхий Урсгал усны болон гүний усны сургалтыг зохион байгуулан явуулж байна.

            Сургалтаар олж авсан мэдлэгээ алба хаагчид орон нутагтаа очоод болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, эрэн хайх аврах ажиллагаанд суралцан дадлагажих, мэдлэг, туршлага, ур чадвараа дээшлүүлэхэд оршино.

            Сургалт тогтмол усны буюу гүний усны сургалтаар эхэлсэн бөгөөд урсгал усны сургалтаар үргэлжлэх бөгөөд онцгой байдлын газрын 45 алба хаагч хамрагдаж байна.

scroll to top