ҮЕРИЙН АЮУЛ, УСНЫ ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН ЯВУУЛЛАА

67634504_619788715095963_6910090590961008640_n.jpg

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын даргын баталсан сургалтын хөтөлбөр, нэгдсэн арга хэмжээний удирдамжийн хүрээнд Сүхбаатар суманд үйл ажиллагаа явуулдаг төр төсвийн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд болзошгүй үерийн аюул, усны ослоос урьдчилан сэргийлэх сургалтыг зохион явуулж байна.

Сургалтын хөтөлбөр, хуваарийн дагуу 2019 оны 07 дугаар сарын 29-ны өдөр Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК-ий Сэлэнгэ аймгийн газрын ажилтан алба хаагчдад үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, өөртөө болон бусдад туслах, сэргээн босгох арга хэмжээ мөн усны ослоос урьдчилан сэргийлэх, усанд осолдсон иргэнд эмнэлэгийн анхны тусламж үзүүлэх, мэдлэг олгох 1 цагийн сургалтуудыг тус тус зохион явууллаа.

Сургалтанд  тус газрын 20 ажилтан алба хаагчид хамрагдлаа.

scroll to top