Үер усны аюулаас урьдчилан сэргийлнэ үү

01-2.jpg

Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчидын анхааралд:

Ойрын өдрүүдэд усархаг бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2019 оны 07 дугаар сарын 27-ны 20 цагаас 2019 оны 07 дугаар сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

СЭЛЭНГЭ АЙМГИЙН НУТГААР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-18 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

СҮХБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

2019 оны 07 дугаар сарын 29-нөөс  2019 оны 08 дугаар сарын 02ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

 29-нд ихэнх сумдын нутгаар, 30-нд зарим сумдын нутгаар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Бусад хугацаанд салхи баруунаас 5-10 м/с. Шөнөдөө 12-17 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. Хугацааны сүүлээр 30 градусыг давж хална.

scroll to top