ХАМГААЛАЛТЫН ГОРТИГ ТАТАЖ СЭРЭМЖЛҮҮЛЭГИЙН САМБАР БАЙРШУУЛЛАА

03-2.jpg

Сэлэнгэ аймаг Алтанбулаг сумын Гүннуурын эрэг дагуу иргэд олноор амарч зугаалдаг бөгөөд үүнийг дагаад иргэд усанд осолдох эрсдэл өндөр байдаг газар юм.

Иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос сэрэмжлүүлэх зорилгоор тус нуурын усанд осолдсон иргэний найз нөхөд, хамт олонтой хамтран Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн бүрэлдэхүүн нуурын усны гүнийг хэмжин усанд орж болох хүртлэх зайг тэмдэгжүүлэн 300 м урттай гортиг татан, усанд орохыг хориглосон сэрэмжлүүлэгийн самбарыг байршууллаа.

scroll to top