ГОЛ НУУРЫН УСАНД ОСОЛДОХООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛНЭ ҮҮ

66648203_2753620254666170_1239375622862536704_n.jpg

Баяр наадмын өдрүүд үргэлжилж иргэд гол нуурын эрэг дагуу амарч зугаалах явдал нэмэгдсэнтэй холбоотойгоор усанд осолдох тохиолдол нэмэгдэх хандлагатай байна.

Баяр наадмын өдрүүдээр Сэлэнгэ аймгийн Орхон, Ерөө голын усанд унаж осолдсон 3 удаагийн тохиолдлоор 6, 24, 46 настай иргэд амь насаа алдсан бөгөөд эрлийн ажиллагаа үргэлжилж байна.

Цаашид халуун өдрүүд үргэлжлэх тул иргэд та бүхэн гол нуурын эрэг дагуу амарч зугаалахдаа:

  1. Бага насны хүүхдэд тавих анхаарал, хяналтаа нэмэгдүүлэх
  2. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол мөрний усанд орохгүй байх
  3. Таньж мэдэхгүй газар, усны түвшин урсацын байдлыг мэдэхгүй нөхцөлд усанд орохгүй байх
  4. Голын эрэг дээр хувцас эд зүйлээ угаах үедээ унаж осолдохоос урьдчилан сэргийлнэ үү.
scroll to top