Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын харьяа Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61-р анги нь 1987 онд Дархан-Уул аймгийн харьяа 72-р гал команд нэртэйгээр БНМАУ-н Сайд нарын зөвлөлийн 272-р тоот тушаалаар 25 хүний бүрэлдэхүүнтэй 3 автомашинтай батлагдаж 1987 оны 12-р сараас албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.Тус анги нь 1995 оноос Сэлэнгэ аймгийн харьяа Гал түймэр унтраах аврах 61-р анги болж, 1996 оноос Сэлэнгэ аймгийн баруун таван сумын хэмжээнд иргэдийн, амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах, үүргээ нэр төртөй биелүүлэн ажиллаж байна.