1922 оны 01 сарын 13-нд засгийн газрын 355-р тогтоолоор Орос Хятад худалдааны пүүсийн дэргэдэх усан хөөргийн албыг шилжүүлэн авч анхны гал эсэргүүцэн сөнөөх албыг байгуулснаар өнөөгийн Гал түймэртэй тэмцэх алба буюу Онцгой байдлын албаны тулгын гурван чулууны нэг үүсчээ.

         1959 оны 10 дугаар сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд анх аврах гал унтраах 36 дугаар анги нь Ардын их хурлын тогтоолооор Даржаа даргатайгаар байгуулагдаж одоог хүртэл сум орон нутгийнхаа иргэдийн, амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах, үүргээ нэр төртөй биелүүлэн ажиллаж байна.