Аврах гал унтраах 19-р анги нь 1974 оны 06-р сарын 22 нд Сайд нарын зөвлөлийн 62-р тогтоолоор 2985 хүн амтай Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд сууринд гарсан гал түймрийг унтраах зориулалттай АЦ-40/ЗИЛ-130/63А 2 автомашинтай 34 хүний бүрэлдэхүүнтэй, байгуулагдаж анхны даргаар ахмад Гаадан, 1976 оноос дэслэгч Багаа, 1981 оноос хошууч Батаахүү, 1994 оноос дэслэгч Даваасүрэн, 1996 оноос ахлах дэслэгч Рагчаасүрэн, 1997 оноос ахмад Алтанзоёо, 2000 оноос дэд хурандаа Б.Нямаа, 2005 оноос дэд хурандаа Х.Ууганбаяр, 2009 оноос хошууч Б.Ганхүү, 2010 оноос одоог хүртэл хошууч Ш.Одхүү нар тус тус ангийн захирагчаар ажиллаж байна .

        Аврах гал унтраах 19-р анги нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг даргын хүсэлтээр 2000 онд Бугант тосгоноос Мандал суманд шилжин байгуулагдаж, 12 жилийн хугацаанд ой хээрийн түймрийн дуудлагаар 141 удаа 973 хоног, сууринд гарсан обьектын болон орон байрны гал түймрийн дуудлагаар 375 удаа ажиллаж, ахуйн ослын дуудлагаар 31 удаа, үерийн дуудлагаар 15 удаа ажиллаж усны ослоос 2, орон байрны гал түймрийн аюулаас 4 хүний амь насыг авран хамгаалжээ .

        Аврах гал унтраах 19 дүгээр анги нь сүүлийн 12 жилийн дундажаар жилдээ ой хээрийн түймрийн дуудлагаар 11,75 удаа,обьектын болон орон байрны гал түймрийн дуудлагаар 31.2 удаа үер ахуйн ослын дуудлагаар 3.8 удаа ажиллаж Мандал сумын 7323 айл өрх, 25.685 иргэний, амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах, үүргээ нэр төртөй биелүүлэн ажиллаж байна байна.

        Тус анги техник хэрэгслийн хувьд 1975 онд ОХУ-д үйлдвэрлэгдсэн үндсэн албаны АЦ-40/ЗИЛ-130/63А маркийн авто машин 2 ширхэг , 1980 онд ОХУ-д үйлдвэрлэгдсэн туслах албаны ТСВ-6 маркийн авто машин 1ширхэг , 2002 онд ОХУ-д үйлдвэрлэгдсэн шуурхай албаны УАЗ-469 авто машин 1 ширхэг, 1986 онд ОХУ-д үйлдвэрлэгдсэн ой хээрийн түймэрт ажиллах ГАЗ-66 авто машин 1ш, 1986 онд ОХУ-д үйлдвэрлэгдсэн Удирдлагын ГАЗ-66 авто машин 1 ширхэг ашиглагдаж хүн хүч орон тоо тутмагаас нөөцөнд 3 авто машинд харуул ээлжийн хувиарьт 3 авто машинтайгаар нэг ээлжиндээ 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр үүргээ гүйцэтгэн ажиллаж байна.

        Аврах, гал унтраах 19 дүгээ анги спортын уралдаан тэмцээнд сум орон нутаг, аймаг, ОБГ-ын газрын нэрэмжит уралдаан тэмцээнд тогтмол амжилттай оролцож ирлээ. Товч дурдвал:

        Мандал сумын цэрэгжүүлсэн байгууллагуудын дунд жил бүр зохиогддог ” Марш тактик тусгай бэлтгэлийн тэмцээн ” нд 2002, 2004, 2005, 2006, 2010 оны аврага, Онцгой байдлын хэлтсийн нэрэмжит марш тактикийн тэмцээний 2005, 2006 оны хошой аврага, Онцгой байдлын хэлтсийн 6 төрөлт тэмцээний 2002, 2006 оны аврага зэрэг олон олон амжилтыг дурдаж болохоор байна.