АВРАХ, ГАЛ УНТРААХ 40 ДҮГЭЭР АНГИЙН ТАНИЛЦУУЛГА
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 40 дүгээр анги нь 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар 2009 оны 03 дугаар сарын 08-ний өдрөөс Аврах гал унтраах ангийн захирагч 1, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч 1, салааны захирагч 4, техникийн ахлах жолооч 1, багны засварчин нярав 1, аврагч жолооч 8, дуудлага хүлээн авагч-оператор 3, бичиг хэрэг үйлчлэгч 1, аврагч гал сөнөөгч 22 нийт 44 албан хаагчийн бие бүрэлдэхүүнтэй, үндсэн албаны автомашин 2, тусгай албаны 1, шуурхай албаны 1 нийт 4 автомашинтайгаар аврах гал унтраах чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд сум орон нутгийнхаа иргэдийн, амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах, үүргээ нэр төртөй биелүүлэн ажиллаж байна.