Гал түймэр унтраах, аврах 19-р анги нь 1974 оны 06-р сарын 22 нд Сайд нарын зөвлөлийн 62-р тогтоолоор 2985 хүн амтай Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд сууринд гарсан гал түймрийг унтраах зориулалттай АЦ-40/ЗИЛ-130/63А 2 автомашинтай 34 хүний бүрэлдэхүүнтэй, байгуулагдаж анхны даргаар ахмад Гаадан, 1976 оноос дэслэгч Багаа, 1981 оноос хошууч Батаахүү, 1994 оноос дэслэгч Даваасүрэн, 1996 оноос ахлах дэслэгч Рагчаасүрэн, 1997 оноос ахмад Алтанзоёо, 2000 оноос дэд хурандаа Б.Нямаа, 2005 оноос дэд хурандаа Х.Ууганбаяр, 2009 оноос хошууч Б.Ганхүү, 2010 оноос хошууч Ш.Одхүү 2014 оноос дэд хурандаа Н.Бат-Эрдэнэ, 2016 оноос хошууч Э.Энхбаяр нар тус тус ангийн захирагчаар ажиллаж байна .

         Гал түймэр унтраах, аврах 19-р анги нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг даргын хүсэлтээр 2000 онд Бугант тосгоноос Мандал суманд шилжин байгуулагдаж, Мандал сумын 7323 айл өрх, 25.685 иргэний, амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах, үүргээ нэр төртөй биелүүлэн ажиллаж байна байна.